Wednesday, March 4, 2015

Дакар 2015 Адал явдал

Дакар Раллид Аргентин, Чили, Боливын нутгаар 10,000 км явсан тэмдэглэлээ өдөр өдрөөр нь оруулж эхэлж байна

Дакар Ралли нь бартаат замын хамгийн том тэмцээн бөгөөд Автомото спортын Олимп гэж нэрлэгддэг билээ. Хамгийн хүнд тэсвэр тэвчээр шалгадаг тэмцээний оргил бөгөөд жил болгон хүн эрсдэж олон хүн бэртдэг адал явдалт уралдаан юм. Тус уралдаанд 10,000 км уралдаж барианд орох нь хамгийн том ялалт гэж үзэн медал олгодог цөөхөн тэмцээний нэг билээ

Миний хувьд Мото сонирхогч бөгөөд хүүхэд насны мөрөөдөлөө биелүүлэх гэж оролцсон билээ. Ажил Амьдрал нь болсон мэргэжилийн тамирчид шиг амжилт гаргах нь миний чадамжийн хувьд ч техникийн хувьд ч боломжгүй бөгөөд барианд амжилттай орж эсэн мэнд, бэртэл гэмтэлгүй ирэх зорилго өвөртөлсөн билээ. Жил болгон энэхүү тэмцээн оролцогчидын 50 хүрэхгүй хувь нь барианд ордог тул анх удаа очоод шууд барианд орох нь миний хувьд хамгийн том амжилт юм.

Хувь хүний хувьд Өөрөө өөрийгөө ялан дийлэх хамгийн том тэмцэл хаанаас ч олж авч чадахгүй төлөвшил, ухаарал, итгэл байлаа.

Монгол улсаас минь ОЛОН ОЛОН тамирчид уралдаж медалын тавцан дээр гарах өдөр удахгүй гэдэгт итгэж байна.






1 comment:

  1. Hi guys,
    Thank you so much for this wonderful article really!
    If someone want to know more about the Dreamracer I think this is the right place for you!

    ReplyDelete